Турк улс гадаад оюутнуудын тоог 200 мянгад хүргэнэ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-05 12:47:32
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Бид 2023 он хүртэл Турк улс дахь гадаад оюутнуудын тоог 200 мянгад хүргэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын Гадаад оюутнуудын төгсөлтийн баярын үер мэдэгдсэн байна. 


Туркийн Дээд боловсролын зөвлөлийн дарга Йекта Саракийн хэлснээр, тус улсад өнөөдрийн байдлаар 182 орны 150 мянга гаруй гадаад оюутан суралцаж байгаа аж.


Ташрамд дурдахад, Монгол Улсаас тус улсад Туркийн Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт 30, магистарт 33, докторт 12, нийт 75 монгол оюутан суралцаж байна. 

Холбоотой мэдээ