Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгүүдийг суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-03 13:16:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ОНХС-гийн санхүүжилтээр гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ажлыг “Баянхонгор-Эрчим Хүч” ХХК гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийг Баянхонгор сумын ЗДТГ шалган хүлээн авчээ.
Баянхонгор хотын гэр хорооллын гудамжууд, нийтийн эзэмшлийн зам талбайд 150 ваттын хүчин чадалтай лед гэрэл нийт 300 гаруй гэрэлтүүлгийг хийсэн байна. Тухайн гэрлүүд эрчим хүчний 60 хүртэлх хувийн хэмнэлттэй гэнэ.
Тус ажил нь Баянхонгор аймгийн төвийн гэрэлтүүлгийг шинэ түвшинд хүргэх, иргэд оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Холбоотой мэдээ