Босогчид халдлага үйлдсэний улмаас 18 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АБУЖА. /CGTN/. Нигерийн баруун нутагт байрладаг цэргийн баазад лалын шашинт зэвсэгт босогчид халдлага үйлдсэний улмаас 18 хүн алдсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Халдлага мягмар гарагийн үд дунд Мали улсын хилийн ойролцоох Инатис тосгоны орчимд болжээ. Босогчид тэсрэх бөмбөг тээвэрлэсэн машин дэлбэлж, мотоциклтой зэвлэглэсэн босогчид гал нээжээ. Цэргийнхэн босогчдын эсрэг агаарын цохилтуудыг өгснөөр тэднийг Мали улсын хилийг давахад хүргэсэн гэж Нигер улсын армийн мэдэгдэлд дурджээ.
Энэ сарын 6-9-нд Африкийн Холбооны гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт нийслэл Ниамей хотоос 200 орчим км зайд болох бөгөөд Европын холбоо Нигерийн цэргийн хүчнийг босогчдын эсрэг хариу арга хэмжээ авахад бэлтгэж байгаа аж.