Монголын гурван боксчин олимпийн эрх аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-01 15:46:57

БНХАУ-ын Чань Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна. ОУХМ Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Энэтхэгийн тамирчин Девендро Сингхийг ялж, “Рио-2016” олимпийн наадмыг зорих эрхтэй боллоо.

Түүний дараа 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр Австралийн боксчин Дэниел Льюистэй тулалдаж, хэн ялсан нь олимпийн рингэнд гарах бол 19:00 цагаас 69 кг-д хүч үзэх Б.Түвшинбат Филиппиний Эумир Марсиалтай тулалдана.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид олимпийн төлөө дахин тоглож буй нь энэ юм.

Дашрамд дурдахад, Г.Ган-Эрдэнээс гадна эрэгтэй 64 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг, Эрэгтэй 60 кг-ын жинд Инчёны Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай нар тус тус олимпийн эрх аваад байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ