Сирийн цэргийн байрлалууд руу пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-01 11:55:32

КАИР. /Reuters/. Сирийн Хомс болон Дамаск хотын зах дахь тус улсын цэргийн байрлалуудад Израилын байлдааны нисэх  онгоцууд пуужингийн цохилт улмаас дөрвөн энгийн иргэн амь үрэгдэж, 21 хүн шархадсан байна.


Сирийн Зэвсэгт хүчний мэдэгдэлд, "Ливаны агаарын орон зайнаас хийсэн энэхүү дайралтыг манай агаарын цэргийн хүчин эсэргүүцсэн" гэж дурджээ. Харин Израилын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчөөс дээрх мэдээллийн талаар лавлахад тэрбээр, "Бид ийм мэдээлэлд тайлбар хийхгүй" гэж хариулсан байна.


Сирийн төрийн мэдээллийн "Аl-Ikhbariya" телевизээр, Сионист түрэмгийллийн улмаас Дамаск хотын өмнөд хэсэгт дөрвөн энгийн иргэн амь үрэгдэгсдийн дунд нялх хүүхэд байсан гэж мэдээлжээ.


Үүнээс гадна Сирийн "SANA" агентлаг, "пуужингийн довтолгооны улмаас 21 хүн шархадсан бөгөөд Сирийн агаарын цэргийн хүчин зарим пуужинг амдан устгасан гэж" мэдээлэв.

Холбоотой мэдээ