Харилцаа дууны олон улсын тэмцээн зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98
жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Айтыскер" холбооноос "айтыс" буюу харилцаа дууны олон улсын тэмцээнийг Өлгий хотноо ирэх долоодугаар сарын
11-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Казахын ард түмний зан заншил, урлаг, соёлыг сурталчлах зорилготой уг тэмцээнд
БНХАУ, Казахстан Улс, Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгаас найрагчид
оролцох аж.
Дашрамд дурдахад, айтыс
нь казах түмний эртнээс уламжлагдан ирсэн харилцаа дууны хэлбэртэй язгуур урлаг юм. Уг тэмцээнд
оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүйгээр тухайн байдал, баяр ёслолын
агуулгад нийцүүлэн санаанаасаа зохион домбордож дуулна. Найрагчид тухайн баяр,
ёслолын тухай хэлэлцэж мэтгэлцэхээс гадна нийгмийн ололттой ба дутагдалтай
талыг ч мөн дуундаа илэрхийлж гаргадгаараа онцлогтой.