Санкт-Петербургийн төгсөгчдийн баярт 1.4 сая гаруй хүн хүрэлцэн иржээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 13:10:00

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Санкт-Петербургийн төгсөгчдийн "Алые паруса" баярын арга хэмжээнд 1.4 сая гаруй хүн хүрэлцэн иржээ. Өнгөрсөн онд энэ баярын үеэр 1.2 сая хүн цугларсан байна.


"Алые паруса" баяр нь Санкт-Петербург хотод 6 дугаар сарын сүүлчээр зохион байгуулагддаг төгсөгчдөд зориулсан уламжлалт ёслолын арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн аялал жуулчлалын арга хэмжээнд бүртгэлтэй байдаг бөгөөд Европын хорь гаруй орны жуулчдад энэхүү арга хэмжээг үзэж сонирхохыг зөвлөдөг байна.


Баярын арга хэмжээний эхний хэсэгт Дворцовын талбайд театрчилсан үзүүлбэр үзүүлдэг бол дараа нь тоглолт болон үзүүлбэрүүд Дворцовын эрэг, Петропавловын цайз, Нева мөрөнд болдог байна. 

Холбоотой мэдээ