“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 11.8 мянган хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-23 15:53:09

ПАРИС. /TASS/. Франц улсад болсон “Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 12 мянга орчим хүн оролцсон тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.


Яамны мэдэгдэлд дурдсанаар, Парис хотод болсон жагсаал цуглаанд 1.1 мянган хүн оролцсон байна. Сануулан дурдахад, өнгөрсөн бямба гарагт Францын хотуудад болсон жагсаал цуглаанд 7 мянган хүн оролцсоноос 950 нь нийслэл хотын гудамжинд гарчээ. 32 дахь удаагийн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн бямба гарагт Тулуз, Лион, Марсел болон бусад хотод болсон байна.


“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд Францад эхэлсэн юм.

Холбоотой мэдээ