Нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-21 14:30:57

НЬЮ-ЙОРК. /CBS/. АНУ-ын цэргийн дроныг Иран сөнөөж, Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нефтийн үнэ пүрэв гарагт өссөн байна.


АНУ-ын “WTI” маркийн нэг торх нефтийн үнэ 2.89 ам.доллароор /5.4 хувь/ өсөж, 56.65 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-наас хойш нефтийн үнэ нэгээс их ам.доллароор өссөн анхны тохиолдол энэ болжээ. Мөн “Brent” маркийн нефтийн нэг торхын үнэ 64.45 ам.долларт хүрсэн нь 2.63 ам.доллароор /4.3 хувь/ өсжээ.


Ираны агаарын орон зайд нэвтэрсэн АНУ-ын тагнуулын дроныг сөнөөсөн талаар Ираны Хувьсгалт гвард пүрэв гарагт мэдээлсэн юм. Харин Д.Трамп энэ талаар мэдэгдэхдээ, Иран “маш том алдаа” гаргалаа гэжээ. Энэхүү явдал нь АНУ-Ираны хурцадмал байдлыг даамжруулж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ