Си Жиньпин төрийн айлчлал хийхээр БНАСАУ-ыг зорилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-20 10:33:49

БЭЭЖИН./Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин пүрэв гарагийн өглөө тусгай нислэгээр Бээжин хотоос БНАСАУ-ыг зорилоо.


Си Жиньпин БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны урилгаар тус улсад айлчилж байгаа юм.


БНХАУ-ын даргыг түүний гэргий Пэн Лиюань болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг төлөөлөгч багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг дагалдан явж байна.


Холбоотой мэдээ