Цасанд боогдсон 15 тээврийн хэрэгслийг татан гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-31 12:48:05

Өлгий-Ховд чиглэлийн Бураатын даваанд өчигдөр орсон цас 40-50 см-ын зузаантай хунгарлаж, зам даваа боогдож нийт 15 тээврийн хэрэгсэл боогдсон байсныг гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар Өлгий-Ховд чиглэлд ПК85-95 хүртэл автогрейдер-1, үйлчилгээний машин-1, замчин-3, мастер-1 бүрэлдэхүүнтэй цас цэвэрлэж байна. Өлгий-Даян чиглэлд 4 хүний бүрэлдэхүүнтэй 110-120 км-т хунгарласан цасыг цэвэрлэж, зорчих хэсгийг өргөсгөж байна хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Түүнчлэн нойтон цас бороо нь шөнөдөө замын гадаргууд гулгаа үүсгэж болзошгүй тул иргэд тээвэрчид анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ