Олон улсын тэмцээнээс Өмнөговийн тогооч нар 16 медаль хүртжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-14 15:08:02

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн тогоочид дэлхийн 22 орны мянга орчим тогооч нарыг манлайлж 16 медаль хүртсэн байна.

"Чингис хааны цом" нэртэй олон улсын тогооч нарын "B" зэрэглэлийн ур чадварын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 7-9-ны өдрүүдэд болсон байна. Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны эрхтэйгээр уг тэмцээнийг зохион байгуулсан аж. Энэхүү тэмцээнд Дэлхийн тогооч нарын холбооны шүүгч нар болон 22 орны мянга гаруй тогооч нар оролцож авьяас чадвараа сорьсон байна. Уг тэмцээнд Өмнөговь аймгийн Тогоочдын холбооны тэргүүн Ц.Мэнд-Ооёо, Монгол Улсын мастер тогооч Н.Буянбат Т.Одонзориг нараар ахлуулсан баг амжилттай оролцоод ирлээ. "Хишиг" рестораны ерөнхий тогооч Ц.Мэнд-Ооёо

1 алт, 1 мөнгө, 1 тусгай байр хүртсэн байна. 

Өмнөговиос оролцсон тогооч нар нийтдээ нэг алт, 6 мөнгө, 9 хүрэл медаль, 8 тусгай байрын шагнал хүртжээ. Сүүлийн жилүүдэд тус аймгийн тогооч нарын ур чадвар олон улсын хэмжээнд үнэлүүж байгааг онцлох байна. 

Холбоотой мэдээ