Шүүгч Х.Мейрамбекийг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-12 15:50:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 112 дугаар зарлигаар Халамханы Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилжээ.

Х.Мейрамбек нь 2001 онд тус аймаг дахь Шүүхийн тамгын хэлтэст орчуулагчаар ажлын гараагаа эхэлж, 2002-2006 онд шүүхийн нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажилласан байна.

Түүнчлэн 2006-2015 он хүртэл  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх, Сум дундын хоёрдугаар шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2015 оны 12 дугаар сараас Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ