Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-11 23:12:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Биеийн тамирын сургалттай “Ирээдүй одод” дунд сургуулийн 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд тус сургууль олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зохион байгууллаа.

Уг тэмцээнд ОХУ, Швейцар, АНУ болон Монгол Улсын 25 байгууллагын 250 гаруй тамирчин оролцсон юм. Уг тэмцээн нь улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлог юм. Тэмцээний тэргүүн байрт  тус сургуулийн баг, хоёрдугаар байрт Улаанбаатар хот, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн баг тамирчид оржээ.

“Ирээдүй одод” сургууль нь 10 жилийнхээ ойн хүрээнд 10 бүтээлч ажлыг зохион байгуулж таеквондогийн бүсийн аварга шалгаруулах болон төгсөгчдийнхөө дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ