Мөхөөлдөсний борлуулалт эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-11 11:22:20

МОСКВА. /АиФ/. Зуны халуун өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор ОХУ-д мөхөөлдөс болон хүйтэн ундаа ихээхэн эрэлттэй байгааг мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ.


Эдгээр бүтээгдэхүүний борлуулалт огцом өссөнийг шинжээчид ОХУ-д зуны халуун энэ онд өмнөх үеэс илүү эрт болж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүнээс улбаалан мөхөөлдөсний борлуулалт 1.5 дахин нэмэгджээ. Түүнчлэн нарны малгай, агааржуулагч эрэлт ихтэй байгаа аж.


6 дугаар сард эхэлсэн ердийн бус халалт нь үйлдвэрлэгч, борлуулагчдын жилийн орлогод нөлөөлж магадгүй байгааг шинжээчид онцолжээ.

Холбоотой мэдээ