Д.Тогтохсүрэн гишүүн хүүхдүүдэд 20 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн аймгийн Хүүхдийн ордны хөгжмийн дугуйланд 20 сая тѳгрѳгийн өртөг бүхий хѳгжмийн зэмсгийг хандивлалаа.
Тэрбээр Б.Отгондулам багштай "Инээмсэглэл-1000" найрал дууны хамтлаг, “Happy piano” хөгжмийн дугуйланд тус бэлгийг гардуулсан бөгөөд “Найрал дуу, хѳгжмийн урлагийг хѳгжүүлж байгаа үйл хэргийг нь үнэлж, "Инээмсэглэл 1000" хүүхдийн найрал дууны наадмыг амжилттай зохион байгуулсан хѳдѳлмѳр зүтгэлийг нь ѳндрѳѳр сайшаан, орон нутгийн удирдлагуудын хамтаар санхүүжилтийг нь шийдвэрлэсэн” хэмээв. “Орон нутагтаа хүүхдийн сонгодог урлаг, хөгжмийн боловсролыг хөгжүүлэхэд сурсан бүхнээ зориулан ажиллах болно” хэмээн Б.Отгондулам багш талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Аймгийн Хүүхдийн ордонд төгөлдөр хуур, дуу дуулаач, бүжиг, хөгжим, гар зураг, урлал, драм, илтгэх урлаг, технологи, уран сийлбэр, шатар, даам, сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг аж.