Баян-Өлгий аймагт 720 гаруй мянган толгой төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-10 15:23:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны сүүлд 914 мянган хээлтэгч тоологдсоноос одоогоор 753 мянган хээлтэгч буюу 82 хувь нь төллөсөн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Үүнээс аймгийн хэмжээнд 726 мянган төл эсэн мэнд бойжиж байна.

Мөн 39 мянга орчим мал зүй бусаар хорогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад долоо орчим хувиар бага үзүүлэлт аж. Хорогдол гарахад өнгөрсөн өвөл болон хаврын цаг агаарын тааламжгүй байдал, бэлчээрийн өвсний хомсдол, малын өвчин зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Дашрамд сануулахад, 2018 онд тус аймагт 845 мянган хээлтэгч төллөж, 790 мянган төл бойжиж байжээ. 

Холбоотой мэдээ