Долоон настай Б.Оргил Юнител группийн супер азтан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-10 11:46:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын иргэн, долоон настай Б.Оргил нь Юнител группийн супер азтанаар шалгарч, Приус-30 авто машины эзэн боллоо.

Дэвшилтэт  технологийн үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн Юнител групп зөвхөн Ховд аймгийн хэрэглэгчдэд зориулан 3 үе шаттай сугалаат урамшууллын аян хэрэгжүүллээ. Энэ хүрээнд “Супер бэлэгтэй урамшуулал”-ын гуравдугаар үе шатны азтаныг тодруулж, шагнаж урамшуулав.

Энэ үеэр Юнител группийн азын мөнгөн дугаарын эзнээр Манхан сумын иргэн Д. Энхбаатар, Булган сумын иргэн М. Баттулга,  бүтэн жилийн эрхтэй гэр интернэтийн эзнээр Жаргалант сумын иргэн Р. Батчимэг, тус сумын иргэн М. Баяраа нар тус тус тодорчээ. 

Харин супер шагнал болох  Приус-30 машины эзнээр Ховд аймгийн Алтай сумын иргэн Ж.Баярсайханы долоон настай хүү Оргил  тодров.

Иргэн Баярсайхан нь ам бүл зургаа. Эхнэр, дөрвөн хүүгийн хамт Алтай суманд ажиллаж амьдардаг. Тэрбээр хүү Б.Оргилдоо өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Юнителийн шинэ дугаар авч өгсөн бөгөөд 15 мянган төгрөгийн нэгжээр дансыг нь цэнэглэж өгснөөр ийнхүү азтан болжээ.

 


Холбоотой мэдээ