"Идэрчүүдийн төвийн бүсийн аварга" шалгаруулах волейболын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
norovsambuu@montsame.mn
2016-03-30 12:35:38

"Идэрчүүдийн төвийн бүсийн аварга" шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 28-30-нд Зуунмодод болж байна.

Монголын волейболын холбоо, Төв аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохиож буй уг тэмццээнд Дундговь, Дархан,  Өмнөговь, Сэлэнгэ,  Төв аймгийн 11 багийн 130 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байгаа юм. Гурван өдрийн турш өрсөлдөж, бүсээсээ шалгарсан аймаг 4-р сарын 2-9-нд  Улаанбаатар хотноо зохион байгуулах улсын аваргын тэмцээнд оролцох эрхээ гардана.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ