Гэмт хэргийн улмаас 12 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-07 22:55:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019 оны эхний 5 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн зарим үзүүлэлтийг аймгийн Цагдаагийн газраас гаргалаа.

Энэ хугацаанд нийт 281 хэрэг, зөрчил бүртгэгдсэнээс 129 нь Арвайхээрт үйлдэгджээ. Хэргийн илрүүлэлт  28.7 хувьтай байна. Хэрэг, зөрчлийн улмаас 235 иргэн хохирч, 12 хүн нас барж, 93 хүн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 9, эрүүл мэндийн эсрэг 77, хүчиндэх гэмт хэрэг 25, хулгай 65 үүнээс малын хулгай 29 удаа гарсан бол залилан, дээрэм гэх гэмт хэргүүд багагүй үйлдэгджээ.

Оны эхний 5 сард захиргааны зөрчил 14027 бүртгэгдсэнээс 7798 хүнийг 337,3 сая төгрөгөөр торгосон байна. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 434 байгаа юм.

Холбоотой мэдээ