Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-07 23:10:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/"Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт" төслийн сургалтыг энэ сарын 7-10-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулна. 

Уг төслийг БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд 10 мэргэжлээр сургалт зохион байгуулах бөгөөд "Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв" ТББ-аас хичээлийг удирдан явуулах аж.

Сургалтад Сэлэнгэ аймгийн аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл оролцох бөгөөд тогооч, зөөгч, бариста, бартендэр, өрөөний, гэрийн үйлчлэгч, зочин угтан авах албаны ажилтан, хаалгач, ачаа зөөгч, аяллын жолооч, хөтөч, удирдах ажилтан, менежер мэргэжлээр мэдлэг нэмнэ. Суралцагсад сургалтад хамрагдсан гэрчилгээтэй төгсөх бөгөөд сургалтыг үнэ төлбөргүй явуулна. 

Холбоотой мэдээ