Хятад улс далайд байрлуулсан хөөргөх тавцангаас анх удаа зөөгч пуужин хөөргөв

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-06-05 16:23:37

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс далайд байрлуулсан хөөргөх тавцангаас анх удаа зөөгч пуужин амжилттай хөөргөсөн байна.


Тус улсын төв телевизээр мэдээлснээр, "Чанжэн-11" зөөгч пуужингаар “Bufeng-1A”, “Bufeng-1B” хиймэл дагуулуудыг, мөн арилжааны таван бичил хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ. Уг зөөгч пуужинг Шар тэнгист байрлуулсан хөөргөх тавцангаас Бээжингийн цагаар 12 цаг 06 минутад хөөргөсөн байна. Пуужингийн хоёрдугаар угсраа хэсэг Номхон далайн хойд хэсэгт унаж магадгүй байна. Одоогийн байдлаар хиймэл дагуулууд орох ёстой тойрог замдаа амжилттай орж байрлажээ.


“Bufeng-1A” болон “Bufeng-1B” хиймэл дагуулыг Хятадын Сансрын технологийн академийн мэргэжилтнүүд бүтээсэн байна. Уг хиймэл дагуулуудаар дэлхийн далай тэнгист ажиглалт явуулах бөгөөд хүчтэй хар салхи дэгдэх үзэгдлийг илүү нарийн зөв урьдчилан таамаглах боломжийг цаг уурчдад олгох аж. 

Холбоотой мэдээ