Н.Төгсцогт дараагийн тулааныхаа талаар эх орондоо мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-05 15:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Лондон-2012” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга Нямбаярын Төгсцогт дараагийн буюу ээлжит тулааныхаа талаар Улаанбаатар хотноо мэдээлэл хийх ажээ.


Тэрбээр даваа гарагт эх орондоо ирсэн юм.  Маргааш 12 цагт Корпорэйт зочид буудал /The Corporate Hotel and Convention Centre/-д хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн боксын ринг дээр 11 тулаан хийж дараалан ялсан амжилтаар IBO холбооны дэлхийн аваргын бүсний эзэн болсон билээ. Одоо Н.Төгсцогт /King Tug/-ыг WBC холбооны аваргын төлөө хүч, ур чадвараа сорих ширүүн тулаан хүлээж байгаа юм.

Холбоотой мэдээ