“Захчин түмний наадам”-д таван сумын 70 орчим өв тээгч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ, Сандаг сан хамтран “Захчин түмний наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг захчин ястан эзэлдэг бөгөөд Алтай,
Манхан, Мөст, Зэрэг, Үeнч суманд амьдарч байна. Эдгээр таван сумын
19-80
насны 70 орчим язгуур урлагийн өв тээгч уг наадамд оролцож, захчин ардын дуу, бүжиг,
хуур цуур, eрөөл магтаал, бий бийлэг, аман яриа зэрэг 6 төрлөөр өрсөлдөв.
Энэ удаагийн наадамд 88,9 оноогоор Манхан сум тэргүүн байрт шалгарч, 2 дахь удаагаа алтан цомын эзэн боллоо. Мөн дэд байрт 88 оноогоор Мөст сум, гуравдугаар байрт 74,3
оноогоор Алтай сум тус тус шалгарчээ.
Үүнээс гадна захчин ардын зан заншил, өв
уламжлал, үүх түүхийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан ба сум тус бүр захчин түмний өв
соёл, хувцас, эртний эдлэл
хэрэглэл,
гоёл чимэглэл, ахуй байдлыг харуулсан үзэсгэлэн дэлгэж олны хүртээл болголоо.
Мөн энэ наадамд оролцогчдод тууль, домог үлгэр, eрөөл магтаал, захчин
ардын 200 гаруй дуу, хууч яриа, аман аялгууны үгс,
зан заншил, үүх түүхийг шингээсэн “Захчины аман билгийн жишээ” хэмээх
ном эмхэтгэн хэвлүүлж, иргэд хөдөлмөрчдөд гардуулав.
Энэхүү наадам нь захчин
ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, түүх соёлыг
хадгалан хамгаалах, улмаар соёлын өв тээгчдийн
ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.