Төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд Эрдэнэтийн хүүхдүүд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-04 10:57:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт авъяастан” төвийн сурагч И.Энх-Ундарга, Б.Хулангоо нар АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Крешендо” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд  оролцож дэд болон гуравдугаар байр эзэлжээ.

И.Энх-Ундарга төгөлдөр хуураар гурван жил хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн онд Францад болсон олон улсын  тэмцээнээс тэргүүн байр эзэлж байжээ.   

Харин Б.Хулангоо төгөлдөр хуураар хоёр дахь  жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнээс гуравдугаар байр, 2017 онд Япон улсын “Окинава” хөгжмийн сургуулийн нэрэмжит тэмцээнээс дэд байрын шагнал хүртсэн байна.   

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, АНУ, Итали, БНСУ зэрэг олон улсын төгөлдөр хуурчид оролцжээ.  

 

Холбоотой мэдээ