“Монгол базальт”-ын хувьцааны ханш өндөр хэвээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I,
II, III ангиллын 18 ХК-ийн 188.7
сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.7
сая ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс гурван
ХК-иийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Тавантолгой" болон
"Монгол Базальт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" болон "Талх
Чихэр" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.03 хувиар буурч,
19790.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.387.797.436.578.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.
Өнгөрсөн
долоо хоногийн хувьд Монголын Хөрөнгийн биржид таван удаагийн
үнэт цаасны арилжаа болж, нийт 481.777.906.45 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 41 компанийн 2.979.933 ширхэг хувьцааг 481.777.906.45
төгрөгөөр арилжаалсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
DBL |
ДАВААНБУЛАГ |
643,396 |
97,882,512 |
2 |
GOV |
ГОВЬ |
309,459 |
88,084,094 |
3 |
MFC |
МОНОС ХҮНС |
820,414 |
58,737,347 |
4 |
TTL |
ТАВАН ТОЛГОЙ |
7,859 |
52,041,500 |
5 |
APU |
АПУ |
81,034 |
46,171,503 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
MSDQ |
Масдак ХХК |
1,296,471.00 |
197,927,851.00 |
2 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
999,606.00 |
120,060,768.84 |
3 |
TDB |
Ти Ди Би Капитал ХХК |
582,326.00 |
87,231,480.78 |
4 |
MNET |
Ард секюритиз ХХК |
432,381.00 |
86,876,590.64 |
5 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
445,002.00 |
76,977,290.08 |
жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн
арилжаагаар өнгөрсөн долоо хоногт үнэ цаас арилжаагүй байна. Энэ оны тавдугаар сарын 27-ний байдлаар
зах зээлийн үнэлгээ 2.382.754.243,919.78 төгрөг болсон бол "ТОП
20" индекс 19997.24 нэгж болж өмнөх долоо хоногоос
0.22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.