Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх нь албан тушаалаа орхино хэмээн мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-03 12:57:02

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Кевин Хассет ойрын хугацаанд албан тушаалаа орхино хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


"Их Британи, Ирланд, Франц улсад хийсэн айлчлалынхаа дараа Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөлийн шинэ даргын нэрийг хэлэх болно. Кевины хийсэн бүхэнд талархал илэрхийлж байна. Тэр бол жинхэнэ нөхөр юм” хэмээн Д.Трамп тэмдэглэсэн байна.


Энэхүү зөвлөл нь дотоодын болон олон улсын эдийн засгийн бодлогын асуудлуудаар зөвлөлддөг байна.

Холбоотой мэдээ