Монгол уран нугараачид Гиннест бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-03-29 15:25:17

Монгол охид, бүсгүйчүүдийн бахархалт ур чадварын нэгд зүй ёсоор ордог уран нугаралтын үзүүлбэрийг “Гиннес”-ийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр болжээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ирэх зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. Улмаар шалгаруулалтад тэнцсэн уран нугараачид ойрын үед нэгдсэн бэлтгэлдээ гарч хамтарсан тоглолтоо хийхээр болсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ