Замын-Үүдэд барьсан барилга, байгууламжийг ашиглаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-29 15:30:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан барилгуудыг энэ оны долоодугаар сараас ашиглаж эхлэхээр шийдвэрлэв.


2011 оноос хэрэгжүүлсэн дээрх төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж,, эрчим хүчний дэд станц байгуулж, 13.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам тавьжээ. Төслийг хэрэгжүүлэхэд 58.8 сая ам.доллар зарцуулснаас Монгол Улсын Засгийн газар 8.8 сая ам.долларыг нь гаргасан байна. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын багийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан юм. 

Холбоотой мэдээ