Трампыг Линкольноос хойших хамгийн агуу Ерөнхийлөгч хэмээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /USA Today/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Авраам Линкольноос хойших хамгийн агуу Ерөнхийлөгч гэж Оскарын шагналт жүжигчин Жон Войт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ.
“Midnight Cowboy”, “Transformers” зэрэг кинонд дүрээ мөнхөлсөн Ж.Войт Бүгд найрамдах намын дэмжигчдэд
хандан ийнхүү мэдэгдсэн байна. Твиттер хуудсандаа нийтэлсэн хоёр хэсэг бүхий дүрс
бичлэгтээ тэрбээр “Д.Трампын хийсэн үйлдэл бүхэн зөв байсан” хэмээн онцолжээ.
Өдгөө 80 настай
Ж.Войт Д.Трампыг АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольнтой анх удаа харьцуулж
буй нь энэ биш бөгөөд тэрбээр 2017 оны нэгдүгээр сард Линкольны бунханд болсон
ёслолын үеэр "Бурхан залбирагчдын хүсэлтийн хариуд Трампыг илгээлээ" гэж хэлж байжээ.