Тосон хулстайн нөөц газарт суурьшиж буй гадны малчдыг албадан гаргана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-29 12:08:41

Дорнод/МОНЦАМЭ/ Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн нутагт өөр аймгуудын малчид олноор ирж суурьших болжээ. Үүнээс үүдэн бэлчээр, худаг ус хомсдон малчдын дунд асуудал, маргаан үүсээд байгаа юм.

Тодруулбал, тус аймгийн мянганы зам дагуу орших Хөлөнбуйр, Булган, Цагаан-Овоо суманд төв болон баруун аймгуудаас ирсэн олон мянган адуутай УИХ-ын гишүүд, улсын манлай уяачдын малчид олноор суурьших болсон. Ялангуяа Тосон хулстайн нөөц газарт олон адуутай хэд хэдэн малчид байгааг тус аймгийн удирдлагууд албадан гаргана гэдгээ мэдэгдээд байна.

Цаашид Тосон хулстайн нөөц газрын байгалийн унаган төрх алдагдах, цагаан зээр дайжих зэрэг сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлтэй байгаа учраас тус аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулан Тосон хулстай байгалийн нөөц газар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн суманд ажиллаж байна.

Холбоотой мэдээ