Оны эхний 4 сарын байдлаар 38.8 мянган хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-28 14:35:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эмнэлгийн байгууллагууд оны эхний 4 сарын байдлаар 519 ор, амбулаторийн 99 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 109.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 38.8 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 7.3 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.

Вакцинжуулалтад 0-2 насны нийт хүүхдийн 98.8 хувийг хамруулсан байна. Үүний дотор Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Цэнхэр сум 100.0 хувь хамруулжээ.   

Оны эхний 4 сард 546 эхээс 547 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувиар буюу 55 хүүхдээр бага байна.

Мөн 181 нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тохиолдлоор их байна. Мянган хүнд ноогдох төрөлт 5.7, нас баралт 1.9 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 3.8 промил байна. Төрөхийн улмаас нэг эхийн эндэж, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 3, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 6 гарч мянган амьд төрөлтөд 11 ногдож байна.   

Холбоотой мэдээ