АН-аас нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-27 15:10:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Оюунбаатар нэр дэвшинэ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна. 


Нөхөн сонгууль ирэх сарын 30-нд болох бөгөөд хуулиараа, энэ сарын 28-ны дотор сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчээ сонгон, СЕХ-нд хүргүүлэх учиртай. МАХН-аас Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлээд байгаа юм.  Харин МАН маргааш бага хурлаараа нэр дэвшигчээ сонгох юм байна.


Дашрамд дурдахад, яг одоо Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байгаа юм. Энэ шийдвэр хэрхэн гарахаас хамаарч тус тойргийн нөхөн сонгууль болох эсэх нь шийдэгдэнэ.

Холбоотой мэдээ