11.7 тонн химийн бодис хил нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-25 18:02:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад бүртгэлтэй компанийн хилээр оруулж ирсэн цемент дунд "полиэтиленгликолийн лав" гэх их хэмжээний химийн бодис нуусныг Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсийн алба хаагчид илрүүлжээ. 


Тодруулбал, энэ сарын 20-нд тус компанийн 11.7 тонн цемент гэж гаалийн байгууллагад мэдүүлсэн ачааг шалгахад дээрх хууль бус барааг илрүүлсэн байна. Энэ хэргийг прокурорын газарт шилжүүлсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ