Төсөл хөтөлбөрийн байгууллагуудын "Нээлттэй өдөрлөг" болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-22 20:47:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах "Нээлттэй өдөрлөг" Баянхонгор хотноо болно.

Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, аймгийн ИТХ-ын дэргэдэх Тогтвортой хөгжил – түншлэл зөвлөл хамтран энэ сарын 29-нд Баганат талбайд зохион байгуулна.

Дэлхийн Зөн Баянхонгор ОНХХ-2, Швейцарын Хөгжлийн агентлагийн "Ногоон алт – малын эрүүл мэнд" төсөл, Швейцарын Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр", НҮБ-ын Хүүхдийн сангийн “Утаагүй Баянхонгор” төсөл тус арга хэмжээнд оролцоно.

Мөн БОАЖЯ, Даян дэлхийн байгаль орчны сангийн "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төсөл, Монгол Улсын Сангийн яамны "Тогтвортой амьжиргаа" төсөл, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх”, “Олон нийтийн оролцоотой гал түймэр унтраах баг байгуулах” төсөл тус тус оролцох аж.

Холбоотой мэдээ