Индонезын ерөнхийлөгчийн сонгуульд Жоко Видодо ялалт байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-21 10:19:23

ПАРИС. /Agence France-Presse/.  Индонезын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн Жоко Видодо ялалт байгуулж, улиран сонгогдлоо. Энэ тухай Индонезийн Сонгуулийн төв комиссын тэргүүн мэдэгдсэн байна. 


Жоко Видодо сонгогчдын 55.5 хувийн саналыг авсан бол түүний цорын ганц өрсөлдөгч сөрөг хүчнээс нэр дэвшигч Прабово Субиантод сонгогчдын 44.5 хувь нь саналаа өгсөн байна.


Сонгуулийн дүнг зарлахын өмнө бие даасан шалгалт явуулахыг Субианто шаардсан байна. Түүний кампанит ажлын багийнхны үнэлж тооцоолсноор, сонгуулийн үеэр хамгийн багадаа сонгуулийн санал хураах 73 мянган байранд янз бүрийн зөрчил бүртгэгдсэн ба саналаа өгөх эрхтэй 6.7 сая орчим иргэн сонгуульд оролцох урилгаа аваагүй аж.


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Индонез улсад бүх нийтийн сонгууль болсон юм. Иргэд ерөнхийлөгч, парламентын хоёр танхимын депутатуудыг болон орон нутгийн хууль тогтоогчдыг сонгосон. Сонгуульд нийт 240 мянга орчим нэр дэвшигч оролцжээ. Санал өгөх эрхтэй 193 сая хүнээс 80 гаруй хувь нь саналаа өгжээ.  Улс орон даяар санал хураах 813 мянга гаруй байр нээсэн байна. 

Холбоотой мэдээ