Хөвсгөл аймагт дахиад газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-28 12:52:52

Хөвсгөл аймгийн Ханх сумын “Турга” гэдэг газарт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 23-ны өдөр 4.3 магнитутын хүчтэй болсон талаар бид өмнө мэдээлсэн. Энэ удаагийн газар хөдлөлт нь Ханх сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй өнгөрсөн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ