Манай боксчид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-17 12:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2019 оны тавдугаар сарын 6-11-нд  болсон “Санкт-Петербургийн Губернаторын цом” олон улсын боксын А зэрэглэлийн тэмцээнээс манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Тухайлбал, 52 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 084-р анги, "Их хэнгэрэг"-ХХК-ийн тамирчин спортын мастер Х.Энхмандах ОХУ, Бразил, Азербайжан, Мавритани улсын боксчидтой өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн юм.



Азийн наадам болон Ази тивийн аварга үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, "Ажнай" ХХК-ийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 64 кг-д ОХУ-ын боксчидтой хүч үзэн хүрэл медаль хүртлээ. Санкт-Петербург хотноо ажиллаж амьдарч байгаа Хаш-Эрдэнийн Дэмбэрэл, А.Гантулга Хатнаа, Жанчив, Д.Галт, Энхмөнх нар Монголынхоо тамирчдыг дэмжин халуун сэтгэл гаргаж байсанд Монголын боксын шигшээ багийн хамт олон талархал илэрхийлсэн юм.  

Холбоотой мэдээ