“Хангинахын шугуйн шагайн тойром” зургаа дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-16 20:24:03

Булган /МОНЦАМЭЖил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хангинахын шугуйн шагайн тойром” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт энэ сарын 25-26-ны өдөр болно гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.         

Халхын гурван том шагайн тойрмын нэг гэж үздэг 400 гаруй жилийн түүхтэй Хангинахын шугуйд болдог шагайн харвааг зургаан жилийн өмнөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний спортыг дэлгэрүүлэх түүх соёлын эвент арга хэмжээ гэж үзэж зохион байгуулж ирсэн юм.

Монос цэцэглэх цагаар болдог шагайн харваанд олон аймаг, хотын шагайн харвааны баг, харваачид ирж цэц мэргэнээ сорьдог уламжлалтай. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна орон нутгийн иргэд үзэж сонирхож, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа гаргадаг юм.

Холбоотой мэдээ