Аймгийн Засаг даргын нэрэмжит "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-16 11:26:50

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас бүх насны иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас үүсдэг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.

Энэ ажлынхаа хүрээнд аймгийн Засаг Даргын нэрэмжит “Уран гимнастик”-ийн  тэмцээнийг явуулж байгаа ажээ

Тус тэмцээний зорилго нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, гимнастикийн спортоор дамжуулан хөдөлгөөний эвсэл, тэсвэр хатуужил суулгах, багаар ажиллах чадварт сургахад чиглэж байгаа гэнэ.

Анх 2003 онд Аймгийн аварга шалгаруулах Уран гимнастик”-ийн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ жил 16 дахь жилдээ болж байгаа юм байна.

Тэмцээнд нийт 20 сумын 27 багийн 320 гаруй хүүхэд багачууд оролцжээ.

Тэмцээний тэргүүн байрт Жаргалант баг, дэд байрт Жаргалант сумын “Өгөөмөр цэцэрлэг”-ийн баг, гутгаар байрт Баянцогт сумын баг шалгарсан байна.

Холбоотой мэдээ