"Их богд" хайрханыг тахих ёслол ирэх сард болно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-15 16:10:04
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн сүлд уул "Их богд хайрханыг ирэх сарын зургаан буюу зуны дунд сарын шинийн гуравны өдөр тахихаар болжээ.
"Их богд" хайрханы их тахилга дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн ёслолд Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээн морилох юм байна.
Монголын ард түмэн уул овооны тайлга тахилгын ёслолын өнө эртний түүх уламжлалтай. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ.
Тайлга тахилгын ёслол нь Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа бүхий өндөр ач холбогдолтой зан үйл аж.
Холбоотой мэдээ