“Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл хэрэгжиж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-15 09:50:18

Дорнод /МОНЦАМЭ/ Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмждэг “Орон нутгийн цог хөгжил-түншлэл” төсөл Дорнод аймагт хэрэгжиж эхлэв.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хүрээнд тус төслийг Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин Дорнод аймаг төсөл хэрэгжиж буй тав дахь аймаг болж байна.

Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил түншлэлийн  зөвлөл” байгуулна. Уг зөвлөлд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд багтаж, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөнө.

Холбоотой мэдээ