Бэрхийн жоншны уурхайг сэргээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 16:56:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй өнөөдөр уулзаж, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын мэдээлэл өгөв. 


3500 хүн амтай энэ үеэр тосгонд 35 жилийн өмнө байгуулсан жоншны уурхайн ажиллагаа доголдсоноор иргэдийн орлого буурч эхэлжээ. Тиймээс уурхайг тогтвортой ажиллахад төрөөс дэмжлэг үзүүлэхийг томгоны иргэд хүссэн юм. Засгийн газраас уг уурхайн үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Мөн эл уурхайг түшиглэн уул уурхайн музей, сургалтын бааз байгуулж, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байгааг дурдлаа.


Мөн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тосгон “Бэрх дулааны станц”-ыг шинэчлэх, зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.


Холбоотой мэдээ