Хар тамхитай холбоотой хэргээр дөрвөн хүнийг саатуулан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 11:56:42

ЦЕГ-ын ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн мансууруулах бодис, хар тамхины эсрэг тэмцсээр уг гэмт хэрэгт холбогдсон бүлэг болон хувь хүнийг илрүүлэн арга хэмжээ авч заримыг шүүхэд шилжүүлсээр байна.

Гэвч хар тамхи худалдан авах, борлуулах, хадгалах, хилээр хууль бусаар оруулах зэргээр гэмт хэрэгт холбогдогсод тасрахгүй байгааг цагдаагийн ажилтнууд ярьж байна. Шалгалт хийх , эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагааг ч байнга тасралтгүй явуулдаг. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр Замын-Үүдийн боомтоор хар тамхи буюу "шавар" гэгчийг хилээр хууль бусаар оруулах гэж байсан дөрвөн этгээдийг илрүүлэн баривчилжээ. Тэднийг урьдчилан хорих төвд саатуулан шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ