Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 264 тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Хүүхдийн спортын VI наадмын хүрээнд зохиосон Говь-Алтай аймгийн U-15, U-17 хүртэлх насны аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд 24 багийн 264 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр өдрийн турш өрсөлдлөө.
U-15 насанд нэгдүгээр байрт Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн “Ногоон оройт” баг, 17 хүртэлх насанд тус аймгийн U-16 насны шигшээ баг орсон байна. Харин багийн дүнгээр нэгдүгээр байрт Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн баг, хоёрдугаар байрт Дэлгэр сумын баг, гутгаар байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн баг шалгарчээ.
Түүнчлэн Шилдэг мэргэн буучаар U-15 насанд 14 гоолоор Т.Цогномлха, U-17-насанд 11 гоолоор Д.Далайцэрэн, Шилдэг хамгаалагч U-17 насанд Т.Пүрэвдорж, U-15 насанд Н.Цэцэнбэрх, Шилдэг хаалгач Т.Хангайбаатар Э.Буянтогтох нар тус тус шалгарсан байна. Тэмцээний шүүгчээр шигшээ багийн тамирчид болох Д.Чулуунбарс, Б.Ѳсѳхбаяр, П.Алтайбаатар, дасгалжуулагч Л.Хатанбаатар нар ажиллалаа.
Энэхүү арга хэмжээ нь залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас билгийг нээн илрүүлэх, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргах суурь үндсийг нь бий болгох зорилгоор зохиосон юм. Тус тэмцээнийг "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санаачлан ивээн тэтгэсэн бол зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн хөлбөмбөгийн холбоод ажилласан юм.