Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо(UWW)-ноос чансааг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-06 11:46:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард болсон чөлөөт бөхийн тив тивийн аварга шалгаруулах тэмцээний дараах байдлаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн шилдэг эрэгтэй тамирчдын чансааны оноог шинэчлэн гаргасан байна.


Тухайлбал, 57 кг-ын жинд Сулейман Атли (Турк) -  61 оноо, Завур Угуев (ОХУ) - 60, Юүки Такахаши (Япон) – 41 оноогоор эхний гуравт эрэмбэлэгдсэн бол 61 кгЙовлис Бонне (Куба) - 76, Жозеф Колон (АНУ) - 53, Гажимурад Рашидов (ОХУ) – 40 оноогоор эхний байруудыг эзэлж манай бөх Т.Түвшинтулга - 25 оноогоор 6-д бичигджээ. Харин 65 кг Баджранг Пуния (Энэтхэг) - 78, Такүто Отогүро (Япон) - 60, Ахмед Чакаев (ОХУ) - 41 оноотой эхний гуравт, Т.Тулга (Монгол) - 28 оноогоор зургаад орсон бол 70 кгМагомедрасул Газимагомедов (ОХУ) - 92, Адам Батиров (Бахрейн) - 40, Андрей Квятковский (Украин) - 30 оноотой байруудад шалгарч манай бөх Б.Бямбадорж - 20 оноогоор 7-д эрэмбэлэгджээ.


Эрэгтэйчүүдийн 74 кгЗаурбек Сидаков (ОХУ) - 76, Жордан Барроус (АНУ) - 63, Автандил Кенчадзе (Гүрж) - 58 оноотой эхний гуравт бичигдсэн бол 79 кгКайл Дэйк (АНУ) - 60, Жабраил Гасанов (Aзербайжан) - 60, Ахмед Гажимагомедов (ОХУ) - 57 Ника Кенчадзе (Гүрж) - 28, П.Өнөрбат (Монгол) - 26 оноотой эхний 5 байрт оржээ. Харин 86 кгФатих Эрдин (Турк) - 84, Дэвид Тейлор (АНУ) - 80, Хассан Яздани (Иран) - 43 эхний гуравт бичигдсэн бол манай бөх Г.Ганхуяг - 16 оноотой 20-д бичигджээ.


ОУХМ Б.Өлзийсайхан - 22, Л.Төртогтох - 20 оноотой 92 кг-д 9 болон 10-д эрэмбэлэгдсэн бол уг жинд Жейден Кокс (АНУ) - 78, Алиреза Карими (Иран) - 45, Магомед Курбанов (ОХУ) - 44, Ацүши Мацүмото (Япон) - 41, Иван Янковский (Беларусь) - (40нар эхний тавд орсон байна.


Харин 97 кгАбдулрашид Садулаев (ОХУ) - 80, Кайл Снайдер (АНУ) - 78 оноотой эхний хоёрт орсон бол манай бөх Ө.Батзул - 44 оноогоор гуравт бичигдэж Монголынхоо баг тамирчдаа тэргүүлж байна. Хамгийн хүнд жин болох 125 кг Гено Петриашвили (Гүрж) - 88, Zhiwei DENG (Хятад) - 77, Анзор Хизриев (ОХУ) - 50, Таха Акгюль (Турк) - 50, Николоз Гвяздовски (АНУ) - (45 оноотой)  нар эхний тавд бичигджээ.


Дашрамд дуулгахад, тавдугаар сарын 24-25-нд болох Сассаригийн ОУТ, долдугаар сарын 12-14-нд болох Яшар Догугийн нэрэмжит ОУТ-д дэлхийн чансааны оноо олгоно. Энэ хоёр тэмцээний дараа дэлхийн чансааны оноог нэгтгэж есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д жин тус бүрт эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин хэсэг тус бүрээ толгойлж барилдана.

Холбоотой мэдээ