Улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-06 08:22:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.


Барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлджээ. МҮБХ-ноос зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг, арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.



Холбоотой мэдээ