Донорын төвийн хүлээлгийн танхимыг 7 сая төгрөгөөр тохижуулав

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 13:21:46

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас санаачилж өрнүүлсэн “Сайн үйлсийн аян” гурав дахь жилдээ үргэлжиж байна. Уг аяны хүрээнд тус сум орон нутагтаа ажиллаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтарч олон бүтээлч ажлыг хийсэн юм.

Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Донорын төв”-д “Амьдрал бэлэглэсэн донор танд баярлалаа₮ уриан дор шаардлагатай зарим аппарат, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил гардуулж заалыг нь бүрэн тохижуулж хүлээлгэж өглөө. Үүнд төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд тус аймагт ажилладаг сүм, хийд шашны байгууллагууд болон “Дезерет” Олон улсын байгууллагынхан нийт долоон сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь энэ юм.

      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд