Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналтын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-05 16:21:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” аяны нээлтийг Сэлэнгэ аймагт хийлээ. Энэхүү аяныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас зарлан хэрэгжүүлж байгаа ажээ. 

Аяны нээлтийн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтод зохион байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сайхан сум дахь сум дундын эмнэлэг, Хөтөл ЦШХК, Баянгол сум дахь Бороо гоулд ХХК, Мандал сумын нэгдсэн эмнэлэг зэрэг аж ахуйн нэгжүүд оролцов. 

Уг аяныг Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн цэргийн 0101 дүгээр ангитай хамтран хэрэгжүүлэх аж. Аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод Сүхбаатар боомт дахь ХМХА-ны Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Нарангоо, Л.Бямбаа нар автозамын Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь цөмийн болон цацрагийн хяналтын төхөөрөмж, хэмжилтийн багаж хэрэгслийн зарим үзүүлэлт, ажиллах зарчмын талаар мөн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ажилтнууд Алтанбулаг хилийн боомтын өдөр тутмын үйл ажиллагааны талаар танилцууллаа. 

Холбоотой мэдээ