Чуулганаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-03 08:35:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар есөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Мөн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэх юм. Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ